Үндсэн агуулга руу шилжих
Мэргэжил сонголтын тест

Үйлчилгээний нөхцөл

1. Үйлчилгээний тодорхойлолт

Мэргэжил сонголтын тест нь Е.А. Климовын "Ялган оношлох асуулга" (ДДО) аргачлалд суурилсан мэргэжлийн чиг баримжааны онлайн тест юм. Тест бөглөх үнэгүй бөгөөд дэлгэрэнгүй тайлан нь төлбөртэй.

2. Аргачлалын хязгаарлалт

Тестийн үр дүн нь зөвлөх шинжтэй. Энэ нь хүн ямар төрлийн мэргэжлийг илүүд үздэгийг тогтоодог болохоос хэр зэрэг илүүд үздэгийг хэмждэггүй. Мэргэжлээ сонгох эцсийн шийдвэрийг хэрэглэгч өөрөө гаргана.

3. Төлбөр

Төлбөрийг QPay системээр хүлээн авна. Төлбөр амжилттай баталгаажсаны дараа дэлгэрэнгүй тайлан нээгдэж, PDF хувилбар нь бүртгүүлсэн имэйл хаяг руу илгээгдэнэ.

4. Буцаалт

Тайлан нээгдсэн буюу имэйлээр илгээгдсэн тохиолдолд төлбөр буцаагдахгүй. Техникийн шалтгаанаар тайлан хүрээгүй бол холбоо барих хуудсаар хандаж шийдвэрлүүлнэ.

5. Хариуцлага

Үйлчилгээ үзүүлэгч нь тестийн үр дүнд үндэслэн гаргасан аливаа шийдвэрийн үр дагаврыг хариуцахгүй.